ВикиҮлгэр
Батганын унгас
Баруун уулын цаана баахан саваан дуу пажигнан пижигнэн байлаа. Баруун солгойгүй балбаж нүдэж байв. Очиж үзтэл батгана авгай унгасаа савж байна. Батгана авгайн унгаснаас савалцаж байтал байдсан батгана алж, баруун сүвээг нь надад өглөө. Багтаж ядтал идээд барсангүй ирж билээ.